АН-ын даргын цахим сонгуульд С.Эрдэнэ, Ц.Туваан гэх хоёр хүний хуваагдалд нэр дэвшигчид өрсөлдөж байгаа. Энэ намын даргын сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 28-нд эхлэхээр товлогдсон. Харин Ц.Тувааны талын намынхан дүрмээ зөрчиж санал хураалтыг нэг өдрийн өмнө хууль бусаар явуулж орон даяар цаасан санал хураалтыг өрнүүлж байна. Санал хураалтын энэхүү үйл ажиллагаатай эвлэрэхгүй байгаагаа АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд илэрхийлж хууль бус гэгдэж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагад Ц.Тувааны нэр дэвшигчид нууцаар сонгууль явуулж байгаа гэдэг талаар АН-ын даргын сонгуулийн санал хураамжийн өдрийг өөрчилж “санал татах” шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй, тус сонгуулийг хууль зүйн чадамжтай болгох үүднээс хойшлуулах саналтай байгаагаа тус шаардлагад тусгажээ.
Ц.ТУВААНЫ ТАЛЫН АН-ЫНХАН ХООРОНДОО ХАГАРАЛДАЖ С.ЭРДЭНЭБОЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ |
|