АН хэдийгээр хоёр талд хуваагдсан ч даргын сунгаагаа нэг өдөр зохион байгуулахаар тохироод байсан. Гэвч Ц.Туваан нар аман тохироогоо зөрчиж, өчигдөр /2021.03.27/ сунгаагаа зохион байгуулсан юм. Харин С.Эрдэнэ нарын зохион байгуулж буй сунгаа өнөөдөр /2021.03.28/ явагдаж байна.
Өчигдрийн тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Тувааны талаас зохион байгуулж буй сонгуульд нэр дэвшсэн О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболдыг дуудаж, О.Цогтгэрэлийг даргаар сонгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийг дэмж гэсэн шахалтыг үзүүлсэн тул Ерөнхийлөгчийн дэмжлэгээр О.Цогтгэрэл намын дарга болох нь тодорхой болов.
Харин С.Эрдэнийн талаас Ц.Оюунгэрэл, Ц.Уртнасан, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, М.Тулгат нар нэр дэвшиж байгаа. Санал хураалт 10:00 цагт эхэлсэн бөгөөд гурван хэлбэрээр санал авч байгаа юм.
АН-ын даргын сонгууль эхэллээ |
|