АН 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр хуваагдсан. Хуваагдал гүнзгийрч намын даргаа хоёр талд сонголоо.
Тэгвэл албан ёсны дүрмийн дагуу гэгдэж буй С.Эрдэний талын цахим сонгуульд М.Тулгат ялалт байгуулсан байна. Харин дүрмийн бус буюу Ц.Тувааны талын цаасан сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгуулаад байна. Тэгвэл тэдний хэн нь хэн бэ?
М.Тулгат гэж хэн бэ?
Боловсрол:
-
1994-1996 онд нийслэлийн 1 дүгээр сургууль
-
1998-1999 онд Осака гадаад хэлний сургууль
-
1999-2003 онд Киотогийн их сургууль эдийн засгийн ухаан /БАКАЛАВР/
-
2003-2005 онд Киотогийн их сургууль эдийн ухаан /МАГИСТР/
АЖЛЫН ТУРШЛАГА:
-
2005-2009 онд Япон улс “Софтбанк инк” санхүүч
-
2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал
-
2013 оноос “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирал
-
2016 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
О.Цогтгэрэл гэж хэн бэ?
Боловсрол:
-
1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
-
2008 онд Удирдлагын академи, докторант
Ажлын туршлага
-
1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
-
2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
-
2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
-
2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
-
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Танилц: АН-ын цахимаар болон цаасаар сонгогдсон дарга нар |
|