УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр ШШГЕГ-ын харъяа хорих 417 дугаа ангиас суллагдсан.
Тэрбээр суллагдсныхаа дараа өөрийн твиттер хуудаснаа "Та бүгд сайн байна уу? "Улстөрийн хорио"-нд 307, ажилласны шагнал +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна" хэмээн жиргэжээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.
Харин давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.
Түүнд оноосон ялын хугацаа дуусгавар болж, өнөөдөр суллагдсан.
Н.Номтойбаяр: Би шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр цангаж байна |
|