УИХ-ын гишүүд ямар вакцин хийлгэхээ сонгож байгаа бол жирийн төрийн албан хаагчид сонголтгүй "Астразенека" вакциныг хийлгэжээ

2021-03-12,   230

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. 

Маргаашнаас УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудыг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулахаар  судалгаа авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг ямар вакцин хийлгэх хүсэлтэй байгаа талаарх судалгааг авч байгаа аж. 

Хамгийн сонирхолтой энэ судалгаанд Төрийн ордонд ажилладаг мэргэжилтэн, албан хаагчид болон төрийн албан хаагчдаас аваагүй. Нэг үгээр тэдгээр хүмүүс  сонголтгүй "Астразенека" вакциныг хийсэн байна. 

Одоогоор манай улс Энэтхэгийн Астра Зенека, БНХАУ-д Синофарм, ОХУ-ын Спутник вакцины дархлаажуулалтад иргэдээ хамруулж эхлээд байгаа билээ. 


УИХ-ын гишүүд ямар вакцин хийлгэхээ сонгож байгаа бол жирийн төрийн албан хаагчид сонголтгүй "Астразенека" вакциныг хийлгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ