СЕНСАЦИ МЭДЭЭ! : А.Гансүхийн аавыг мөргөж, гэмтээсэн жолооч хэргийн газрыг орхин зутгахыг завджээ

2021-03-12,   343

ҮАБЗ- ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх "ҮАБЗ-ийн ажлын албаар улстөржиж байна" гэх ярилцлагыг өгсөн. Харин энэ ярилцлага нийтлэгдсэн өдрийн 17.50 минутад түүний аав зам тээврийн осолд орж, хүнд гэмтсэн байсан юм. 

Тэрбээр энэ талаар нийгмийн сүлжээндээ "ӨНДӨР НАСТАЙ ААВЫГ МИНЬ ГЭРИЙН ГАДААХ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ГАРЧ ЯВАХАД НЬ МАШИНААР ДАЙРЛАА. ӨНДӨР НАСТАЙ ААВ МААНЬ ХҮНД ГЭМТЭЛ АВЧ, ОДОО ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА. ҮҮНИЙГ БИ ТОХИОЛДОЛД ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. МИНИЙ ГЭР БҮЛ, ОЙР ДОТНЫ ХҮМҮҮС РҮҮ ХАЛДЛАГА ХИЙГДЭЖ БАЙНА. ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ? ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД ИТГЭХГҮЙ БАЙГАА УЧИР НИЙГЭМ РҮҮ ХАНДЛАА" гэсэн байдаг. 

Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар сайд өөрийн твиттер хуудаснаа " Гансүхийн аавд тохиолдсон явдалд харамсаж байна. Түүний сэтгэл зүйг бас ойлгохыг хичээж байна. Гэхдээ баримт нотолгоогүйгээр хүний нэр цохож гэмт хэрэгт гүтгэх нь байж боломгүй хууль бус үйлдэл" хэмээжээ. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр дээрх тухайн осол Хан-Уул дүүргийн 15 дугаар байрлах Хурд хорооллын зам дээр болсон байна. Гансүхийн аав "А"-ыг явган хүний замаар гарч явахад нь автомашинаар дайрч, хүнд гэмтээжээ. 

Осол гаргасан жолоочийн хувьд гэнэт хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү огцом дарж орсон байна. Улмаар осол гаргасаны дараа хэргийн газраас зугтахыг завдсан байна. 


СЕНСАЦИ МЭДЭЭ! : А.Гансүхийн аавыг мөргөж, гэмтээсэн жолооч хэргийн газрыг орхин зутгахыг завджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ