Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх үү?

2021-03-15,   418

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр чуулганы хуралдах хугацааг 75-оос доошгүй хоног байхаар уртасган хуульчилсан.

УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш элэг бүтэн болж амжаагүй байгаа парламент өнөөдөр шинж гишүүнээ хүлээн авах нь. Тодруулбал, энэ сарын эхээр хорих ангиас суллагдсан Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө гэх мэдээлэл байгаа. Түүнд СЕХ-оос УИХ-ын гишүүнээр сонгогдсон үнэмлэх олгоод байгаа билээ. 

Сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар /2021-01-15/ хянан хэлэлцээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ. 

 Ж.Эрдэнэбатад улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаад байсан юм. 


Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ