Үе, үеийн Ерөнхий сайд нь намын даргаа авдаг сан даа, Л.Оюун-Эрдэнэ ээ

2021-02-01,   344

Ер нь МАН-ынханд "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэх дүрэм үйлчилж ирсэн. Тухайлбал, С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд нар намын дарга байхдаа Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж ирсэн байдаг. 
 
2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Тухайн үед МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байв. Эрх баригч нам Засгийн газраа байгуулж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилсон билээ. Харин 2017 оны есдүгээр сард МАН-ынхан Засгийн газраа огцруулж 30 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилсон. Үүний дараа буюу арваннэгдүгээр сард нь У.Хүрэлсүхийн фракц “Намын дарга нь Ерөнхий сайд байна” хэмээн намын дүрэм ярьсаар МАН-ын даргын албан тушаалыг М.Энхболдоос авсан байдаг. Түүнээс хойш У.Хүрэлсүх намын даргаар ажиллаж 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялалт байгуулж, 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон. 

Үе, үеийн Ерөнхий сайд нь намын даргаа авдаг сан даа, Л.Оюун-Эрдэнэ ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ