УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Би МАХН-ын удирдлага гишүүддээ хүндэтгэлтэй ханддаг, сөрөг үг хэлэхгүй, хэлээгүй. Харин Ардын намын мөрөөрөө явж байгаа улстөрийн хүчгийг битгийн уруу татаачээ. Ардын нам ардчилсан намыг ч хоёр хуваагаад халаасандаа хийчихлээ. Би Эрдэнэтчүүдээ үнэнч, надад итгэсэн Монголын ард түмэндээ үнэнч. Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно, санаа зоволтгүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үгүйг "Та бидний эсвэл" шийднэ. Би хэзээ ч хов хөөдөггүй, би хувь хүний тухай ярьж ирээгүй, ярихгүй. Өнөөдөр би Н.Энхбаяр гэдэг хувь хүний тухай ярьмаар байна. Тэр бол гайхалтай том улстөрч, тууштай, шийдвэртэй, хатуужилтай. Энэ хүн ОХУ-ын Их өрийг дарснаараа бид баялгийн тухай ярих боломж бүрдэж байгаа" гэлээ.
С.Ганбаатар: Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно, санаа зоволтгүй |
|