Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2021-05-23,   301

Өнөөдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурна. Маргааш буюу энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 25-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна.
 
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ