Энэ үеэр Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, анхаарлаа хандуулахыг хүслээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт газар олголт, түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмж, дахин төлөвлөлт болон цэвэрлэх байгууламжийн асуудал тулгамдаад байгаа юм.
Мөн иргэд санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд улсын цэцэрлэг ердөө хоёр байгаа нь тухайн хорооны хүүхдүүд цэцэрлэгтээ бүрэн хамрагдаж чаддаггүй. Үүний улмаас эцэг, эх нь ажил хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байгаа хэмээж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. |
|