УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж буй. Иймээс "Ме Тоо" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.
Энэ дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд гэрч болон хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдуулан хэрэг бүртгэл нээсэн бөгөөд тэрбээр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тодруулбал, Ц.Анандбазар нь цагдаагийн байгууллагаас дуудсан цагт очихгүй байгаа нөхцөл байдал илэрсэн байж болзошгүй байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас хэд хэд дуудсан ч Ц.Анандбазар очоогүй байна |
|