Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.
Гэвч тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд ажлаас хууль бусаар халагдсан гэх үгндэслэлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаад байв. Тэгвэл уг нэхэмжлэлийг энэ пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм.
Д.Нямхүү даргын хувьд 2007 оноос хойш ХӨСҮТ-ийн даргаар томилогдож байгаа бөгөөд энэ хугацаанд ажлаасаа хэд хэдэн удаа чөлөөлөгдөж, буцаан томилогдож байв.
Д.Нямхүүг ажилд нь эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг ирэх пүрэв гарагт хэлэлцэнэ |
|