Дуучин Ч.Уранхолбоо ШӨХТГ-ын даргын албан тушаалыг нэг өдөр хашихаар болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Уранхолбоо буюу Дуучин АНУ маань хэрвээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга байсан бол "Хүүхэд хэрэглэгч" асуудалд хэрхэн хандах байсан бол... Хэрвээсээд байх юм байхгүй Уранхолбоо маань 2021 оны тавдугаар сарын 31-ны өдөр ШӨХТГ Даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад хэрхэн ямар шийдвэр гаргаж ажиллахыг хамтдаа харая. Тэр өдөр би туслахаар нь ажиллана. УИХ гишүүн Балжиннямын Баярсайхан "Хүүхэд хэрэглэгч"-ийн асуудлыг хамгийн их хөнддөг. Цуг байлгахыг хүссэн боловч сонгогдсон тойрог Улиастай хот, Завхан Аймагтаа ажиллаж байгаа юм байна" хэмээ онцолжээ.
Дуучин Ч.Уранхолбоо ШӨХТГ-ын даргаар ажиллана |
|