Л.Энх-Амгалан сайд руу халдахыг завдсан Д.Совдыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорино

2021-05-26,   423

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн баасан гарагт гаднын халдлагад өртсөн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
 
 Тэрбээр 18.00 цагт яамныхаа нэг давхарт зохион байгуулагдсан “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадын шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцсон байдаг. Тус арга хэмжээний өмнөхөн Л.Энх-Амгалан сайд руу 37 настай Д.Совд гэгч нь хутгатай халдахын завдсан. 
 
Улмаар Д.Совдыг  ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид түр саатуулсан билээ. 
 
Тэгвэл Л.Энх-Амгалан сайдын зүгээс Д.Совд гэгч нь удаа дараа сүрдүүлж, амь насанд заналхийлж байсан буюу товчхондоо аюултай этгээд хэмээн мэдүүлжээ. 
 
Тиймээс ч Д.Совдыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу “Хүнийг алах”-ын 2.9 дэх заалтад  тусгаснаар “Хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж алахыг завдсан” хэмээх заалтаар яллагдагчаар татагджээ. 

Л.Энх-Амгалан сайд руу халдахыг завдсан Д.Совдыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ