Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Гангвон мужийн Донхэй хотын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр Монгол Улсын иргэн 22 настай А, 38 настай Б нар хохирогч 26 настай Г-тэй мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар Г-ийг бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаар Монгол Улсын иргэн А/22 настай/-д долоон жил хорих ял оноосны дөрвийг нь тэнсэнгээр тооцох, Б-д таван жил хорих ял оноосны гурвыг нь тэнсэнгээр тус тус тооцож ял эдлүүлэх шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, иргэн А-д гурван жил, иргэн Б-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Хэргийг сануулбал, Монголын иргэн А өнгөрсөн оны долдугаар сард Сөүлийн Жунг-гу дахь дэлгүүрийн гадаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г-г цохиж унагаасныхаа дараа Б-тэй бүлэглэн зодсон байдаг. Хохирогч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн боловч дөрөв хоногийн дараа нас барсан юм.
БНСУ-д архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн Монгол иргэдэд ял оноожээ |
|