Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотой хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар мэдэгдлээ.
Яамнаас "Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж халдварын тоо буурахгүй байна. Үүнээс гадна үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихгүй бол тухайн газруудаас халдвар тархах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо ихэссээр байвал дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй" гэсэн юм.
ЭМЯ: Дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй |
|