Засгийн Газар: “Монгол Улс хилээ зургаадугаар сарын 1-нээс нээнэ. Үүний хүрээнд тодорхой шийдвэр, тогтоол журмуудыг Засгийн газрын хуралдаанаар зургаадугаар сарын 1-нээс өмнө танилцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгч байсан.
Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн эх орондоо ирээд вакцинд хамрагдах боломжтой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгч зургаадугаар сарын нэгнээс өмнө тодорхой шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оролцуулах чиглэл өгсөн” гэв.
Монгол Улс хилээ зургаадугаар сарын 1-нээс нээнэ |
|