2021 оны 05 дугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 790 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 531 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 13, Орон нутагт 6 хүн гэмтэж, Орон нутагт зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч 5 настай хүүхдийн амь хохирсон. Мөн энэ сарын 27-ны өдрийн 13:00 цагийн орчим Сэлэнгэ аймагт, бага оврын ачааны автомашины тэвш дээрээс 5 настай хүүхэд унаж, амь хохирчээ.
Ачааны автомашины тэвшнээс 5 настай хүүхэд унаж, амиа алджээ |
|