Гэрийнхэнтэйгээ маргалдаж машинаа шатаажээ

2021-05-28,   421

Хөвсгөл амгийн Галт сумын Зүрх багийн “Өвөр хужирт” гэдэг газар суудлын автомашин шатаж, малчин Г өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 53 км замыг туулан 13:28 цагт очиход “Пробокс” загварын суудлын автомашин бүрэн шатсан байжээ. Эх сурвалжуудын мэдээллээр гэр бүлийн маргаанаас үүдэн малчин Г нь машинаа өөрөө шатаасан байсан гэнэ. Харин малчин Г-г автомашинаас нь 500 метрийн зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Гэрийнхэнтэйгээ маргалдаж машинаа шатаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ