Соёлын сайд хэний соёлыг сурталчлав

2021-05-31,   681

Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн өөрийн үг, үйлдэл, өмссөн зүүсэн нь олон нийтийн анхааралд өртдөг. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээнд Соёлын сайд Ч.Номингийн хувцаслалт олон  шүүмжлэл дагуулав. 
 
Түүнийг Хятад хэв загварын хувцас өмссөн хэмээн шүүмжлэгчид цөөнгүй байна. Жирийн иргэн бус Монгол Улсын Засгийн газрын гишүүн өмнөд хөршийн хувцас өмсөх нь зохимжгүй хэмээн сошиалчид шүүмжилжээ. Тухайлбал,  “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг бол эсэргүүцнэ” хэмээжээ. Учир нь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан юм.
 

Соёлын сайд хэний соёлыг сурталчлав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-31 16:10:07
    Зочин: Хүн юугаа өмсөж зүүх хэнд хамаатай юм.
Шинэ мэдээ