УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү төрийн албан хаагчийн шалгалтандаа тэнцсэнгүй

2021-03-15,   433

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү өнгөрсөн баасан гарагт төрийн албан хаагчийн шалгалт өгсөн. Гэвч ээжийнхээ ачаар даргын албан тушаалд очиж чадсан ч Б.Энхмөрөн хүү төрийн албан хаагчийн шалгалтад "өвдөг шорооджээ".

Төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлэнгүүтээ буюу 2021 оны нэгдүгээр сард Б.Энхмөрөн нь ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон.

Уг албан тушаал Төрийн албанд наймаас доошгүй жил ажилласан, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шаардлагыг  тавьдаг. 

Ийн шалгалтандаа тэнцэх бат итгэлээр дарга болсон хүү ээжийнхээ урмыг хугаллаа. Ээжийн албан тушаалын хүчээр туршлагагүй дээр нь төрийн албан хаагчийн наад захын шаардлагыг хангаагүй Б.Энхмөрөнгийн даргын карьеар энэ хүрээд өндөрлөж мэдэх нь.

 


УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү төрийн албан хаагчийн шалгалтандаа тэнцсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ