Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр

2021-06-09,   253

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа үргэлжилж байна.Энэ удаагийн сонгуульд нийт 2087 хэсгийн хороонд 2,167,942 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд 1,009,755 иргэн, орон нутгийн хэмжээнд нийтдээ 1,141,574 иргэн санал өгнө. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг өглөө 07.00 цагт орон даяар эхлүүлсэн. Санал авах үйл явц оройн 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль цар тахал дотоодод тархсан онцгой нөхцөлд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Иймээс сонгогчийн хувьд бээлий өмсөх, гараа ариутгах гээд өмнөх сонгуулиас өвөрмөц болж байна. Сонгогч та иргэний үүргээ биелүүлж, төрийн сонгуульд идэвхтэй оролцоорой. Сонгогч таны сонголт мэргэн байг ээ.
Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ