Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Витсамо”-ийн үйлдвэрийн хойно “Улиастайн гол”-д өчигдөр шөнө автомашин живжээ.
Машин дотор нь 2 хүүхэд 2 том хүн байсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Баянгол дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Г/28 настай, эрэгтэй/ “Улиастайн гол”-ыг “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ гатлахдаа суусан байжээ.
Онцгой байдлын албан хаагчид иргэн О/28 настай, эмэгтэй/, Б /6 настай, эмэгтэй/, М/4 настай, эмэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн гаргаж, автомашиныг татаж гаргасан байна.
Живж байсан “Ланд круйзер-200” машинтай хоёр том хүн, хоёр хүүхдийг аварчээ |
|