Ховдод шөнө гэрээсээ гарсан эмэгтэйн цогцсыг НАЙМ хоногийн дараа олжээ

2021-06-11,   492

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц нь энэ 02-ны өдрийн 00:30 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй мэдээллийг хүргэсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг найм хоног үргэлжлүүлсэн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 10-нд 48 настай Ц-ийн цогцсыг “Шавартын тохой” гэдэг газар “Ховд” голын эргээс олсон байна.
Ховдод шөнө гэрээсээ гарсан эмэгтэйн цогцсыг НАЙМ хоногийн дараа олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ