Өдөрт бүртгэгдэх халдварынн тоо 4000-д хүрнэ гэлээ

2021-06-14,   367

Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас 2188 хүнээс халдвар авсныг мэдээлсэн. Тэгвэл энэ тоо цаашид нэмэгдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байна. Тодруулбал, УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих NEWS.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000 ч хүрч магадгүй. Долоо наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна. Өнөөдөр халдвартай нэг хүний ард 3-4 хүн байгаа гэж бодоход 1000-2000 шинэ тохиолдлын цаана 5000-6000 хүн өвдчихсөн халдвар тараагаад явж байх магадлалтай л даа. Тэгсэн ч гэсэн бид албан ёсны тоон дээр л анализ хийхээс өөр аргагүй, бодит байдал дээр эрсдэл 2-3 дахин өндөр байна" гэжээ.
Өдөрт бүртгэгдэх халдварынн тоо 4000-д хүрнэ гэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ