Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины бүхээг шатжээ

2021-06-15,   518

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн авто замын шалган нэвтрүүлэх хяналтын цэгийн урд талд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан байна. 
 
 Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 07:50 цагт очиж Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Волво” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины бүхээг шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ