Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодсон эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ

2021-06-15,   424

Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд  хэсэг бүлэг эмэгтэйчүүд архидан согтуураад байна гэх иргэний дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очжээ.
 
Улмаар О гэх залууг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэст авч ирээд дараагийн дуудлагад явсан байна. Харин энэ хойгуур тус залууг цагдаагийн хэлтсээс авахаар ирсэн гурван согтуу эмэгтэй үүрэг гүйцэтгэж байсан  алба хаагчийн биед халдаж, зодож танхайрчээ.
 
Тодруулбал “Тухайн залууг явуулах боломжгүй, дуудлагаар авч ирсэн цагдаа нар мэднэ” гэж хэлэхэд согтуу бүсгүйчүүд үл зөвшөөрч, улмаар эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч А-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, хамжин зоджээ.
 
Тухайн үед эрүүлжүүлэх байрны эмч ирж тэднийг салгасан байна. Тэдгээр эмэгтэйчүүд цагдаагийн алба хаагчийг зодсоны дараа ч шаардлага эсэргүүцэн орилж, чарлаж байсан байна. Согтолтын зэрэг нь ч өндөр байжээ.
 
Үүний улмаас цагдаагийн алба хаагчийн тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан байх юм.
 
 Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2021 оны зургадугаар сарын 8-нд болж, тэдэнд торгох ял оноожээ.

Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодсон эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-16 01:10:40
    Songuuli: Uwur mongoliin asuudal dotood asuudal baij bolno.nvvrsee zaawal uguh hereg baigaa yumuu.mongoliin zasga neg udaa nvvrsee niilvvlhee bolchihgvi yu daa,heseg hugchaanii daraa,hytaduud nuutsoo duusaad guih baihaa.delhiin nvvresnii hanshnaas hamaagvi bagaar niilvvlj baigaa shvvdee.gazar nutgaa uhan tvnhen guij uguh shaardlag baihgvi baimaar yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 20:32:33
    Зочин: Хэл бичгийн асуудал тэдний асуудал бидэнд хамаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 17:58:31
    teneg xyataduud: yaaj xyatadaas xaraat bus bolnodoo xetsvv ch yumdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 17:51:57
    зочин: Гуйн гэж гутамшиг Гуйлгана гэж гайхамшиг гэж энэ дээ.
Шинэ мэдээ