Э.Анандын ээж: Хүүгийн маань эхний химийн эмчилгээ зогссон. Бие нь овоо дээрдэж байна

2021-06-15,   466

Найман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдар” гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн сард эмчилгээнд явсан билээ. Тус улсад очоод 14 хоногийн тусгаарлалтаа дуусган төлөвлөсний даруу хагалгаанд орох гэсэн боловч, “цусны хорт хавдартай” гэж давхар оношлогдсон. Иймээс дахин эмнэлгээ сольж химийн эмчилгээ хийлгэж буй.
 
 Э.Ананд хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ISEE.mn сайтаас ээжтэй холбогдон тодруулсан байна. Хүүгийн ээж “Хүү минь дөнгөж л химийн эмчилгээнийхээ ард гарлаа. Уржигдраас бие нь овоо дээрдэж бөөлжиж, гүйлгэх нь багассан. Одоо бага багаар үзүүлэлт сайжрахаар дахиж шинжилгээ авч, анхныхтайгаа харьцуулж эхний хими эмчилгээнийхээ үр дүнг мэднэ. ” гэсэн юм.
 
Сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр Э.Ананд хүүгийн хагалгааны зардал болох 380 сая төгрөг хандивын дансанд нь цугларсан. Гэвч гэнэтийн явдлаас үүдэн  хандивын аяныг үргэлжлүүлэх шаардлагатай болоод байна. Та бүхэн Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл доорх дансанд хандиваа шилжүүлэх боломжтой.
 
Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал
Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа
 

Э.Анандын ээж: Хүүгийн маань эхний химийн эмчилгээ зогссон. Бие нь овоо дээрдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ