Энэ сарын 16 буюу өнөөдөр өглөө үүрээр 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, наймдугаар хороо Жаргалант хотхонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиход УИХ-ын гишүүн М эхнэрээ зодож, уруулыг нь сэтэлсэн байжээ. Цагдаагийг алба хаагчид очиход эрхэм гишүүн гэртээ байгаагүй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр эхнэрээ жолоочтойгоо хардаж, ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн өмнө нь 2020 онд хоёр ч удаа гар хүрч байсан талаар эхнэр нь мэдүүлжээ.
Хэргийг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлгийн шинжээч томилжээ.
УИХ-ын гишүүн М гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгуулж байна |
|