Могойд хатгуулсан хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ

2021-06-16,   441

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2021.06.15/ ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад энэ сарын 11-ны өдөр могойд хазуулж тус эмнэлэгт эмчлүүлж байсан Төв аймгийн харьяат хоёр настай М охин нас барсан байжээ. Охины зүүн хөлний гуяны гадна эрээн булчингийн гадна, дотор , уланд тус бүр нэг удаа , тавхайн дээд хэсэгт хоёр удаа нийт зургаан газарт хагалгаа хийсэн байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна
Могойд хатгуулсан хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ