Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй. Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна. Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.
Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. |
|