Ж.Мөнхбатын хэргийг задруулсан асуудлаар цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна

2021-06-22,   585

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй шалтгаанаар өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж буй.
 
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч зургадугаар сарын 16-ны үүрийн 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Албаны шалгалтаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх. Учир нь хохирогчийн уруул сэтэрч, хэд хэдэн газраа ноцтой бэртэл авсан тул гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн гэгдэж буй.
 
Эх сурвалжуудын мэдээллээр хүчирхийлэлд өртсөн гэх иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ нөхөр нь хардалтын улмаас өөрт нь гар хүрсэн. Гар хүрэх үедээ архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан. Өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурч биед нь халдсан бөгөөд сүүлд 2020 онд хоёр удаа гар хүрсэн хэмээх зүйлсийг мэдүүлсэн гэх. Гэвч Ж.Мөнхбат нь эл хэргийн тухай өнөөг хүртэл ам нээгээгүй юм.
 
-ЭХНЭР НЬ АРХИДАН СОГТУУРЧ, ЖОЛОО БАРИХААР ДАЙРАХАД АРГА БУЮУ МАШИНААС ТҮЛХЭЖ БУУЛГАСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-
 
Хамгийн сонирхолтой нь Ж.Мөнхбат гишүүн цагдаагийн байгууллагад тэс өөр зүйлсийг мэдүүлсэн гэх. Тэрбээр “Хэрэг гардаг өдөр эхнэр нь найзуудтайгаа гадуур гарч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн бөгөөд түүнийг очиж авах үед согтуугаар автомашинаа жолоодох гэж зөрсөн. Тиймээс аргагүйн эрхэнд түлхэж буулгасан” хэмээх зүйлсийг мэдүүлсэн аж. Харин түүнээс төд удалгүй хохирогч Б “Гомдолгүй” хэмээн мэдүүлжээ.
 
-Ж.МӨНХБАТТАЙ ХОЛБООТОЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДЭЭГҮЙ-
 
Эрхэм гишүүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй эл хэрэг түүнийг өмнө ч мөн эхнэртээ гар хүрдэг байсан уу гэх хардлагыг иргэдэд төрүүлээд буй. Учир нь хохирогч Б-гийн ээж Д.Цэцгээ өөрийн цахим хуудаст охин нь удаа дараа нөхрийнхөө хүчирхийлэлд өртсөн бөгөөд амьсгалаа хураатал тэмцэж, өмгөөлнө хэмээх зүйлсийг бичсэн билээ. Хохирогч Б болон хохирогчийн ээжийн өгч буй мэдээллээр Ж.Мөнхбат нь урьд нь ч мөн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй логик харагдаж байна. Энэ тухай эх сурвалжийн хэлж буйгаар:
 
“Өнгөрөгч 16-ны өдөр болсон Ж.Мөнхбаттай холбогдох гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Урьд өмнө ч мөн хүчирхийлэл үйлдэж байсан гэх хэргийн түүхгүй” гэв.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүнтэй холбоотой мэдээллүүд цахим ертөнцөд түгсэнтэй холбоотойгоор алба хаагчдад дотоод хяналт шалгалт хийгдэж эхэлсэн аж. 
 
Эх сурвалж Eguur.mn

Ж.Мөнхбатын хэргийг задруулсан асуудлаар цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-22 13:54:18
    Зочин: Мөнгөтэй хүнийг битгий оролд эргүүлээд хэрэгт унана шүү. Энэ бол бичигдээгүй хууль
Шинэ мэдээ