ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫГ СОЛИЛОО

2021-06-22,   497

Цахилгааны цех техник шинэчлэлийн ажлынхаа хүрээнд  “ЦРП-7 Эргэлтийн ус хангамж” дэд станцын 35кВ-ын зарим өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолыг инженер, техникийн ажиллагсдынхаа хүчээр солилоо. Тухайлбал, хуучин гар удирдлага бүхий ЛР-35кВ хуурай салгуурыг  ОХУ-ын “ЗЭТО” компанийн РГП-35кВ-ын автомат удирдлагатай хуурай салгуураар, ОД-35кВ болон богино холбогч  КЗ-35кВ-ийг ОХУ-ын “Энерго Маш” компанийн ВГТ-35 кВ-ын элегазан таслуураар сольж, угсралт, суурилуулалт, тохируулга, хэмжилт, туршилтын ажлыг гүйцэтгэсэн байна. 42 жил ажиллаж, ашиглалтын хугацаа дууссан энэхүү тоноглолыг орчин үеийн тоноглолоор шинэчилснээр эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирч, аюулгүй байдал бүрэн  хангагджээ.

ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫГ СОЛИЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ