Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд энэ сарын 14-ний өдрийн 11:00 цагийн орчим 46 настай, эрэгтэй Л согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа гараад сураггүй болжээ. Улмаар сумын Цагдаагийн тасагт 06.17-ны өдрийн 14:15 цагт мэдэгдэж, 06.17-06.21-ний өдрүүдэд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Ховд” голын хөвөөгөөр 30 км-т явган болон мотоциклтой, “Ховд” сумын төвөөс “Бэлчир” гэдэг газар хүртэл 20 км-т мотоциклоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.22-ны өдрийн 22:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 06.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Ес хоногийн өмнө согтуурсан үедээ алга болсон иргэнийг эрэн хайж байна |
|