Б.Баатар цахим наадмыг ганцаараа найруулна

2021-06-23,   456

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам АРДЫН хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулахгүйгээр ЦАХИМААР хийх шийдвэр гаргасан. 
 
Тэгвэл энэхүү цахим наадмын нээлтийг Б.Баатар найруулагч дангаар найруулах болсон байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн цахим наадмын нээлтийг ч мөн найруулсан билээ.
 
Уг нь 100 жилийн ойн нээлтийн тоглолтыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нарын гурван найруулагч хамтарч найруулахаар болоод байсан. Гэвч Засгийн газрын шийдвэрээр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах болсон учир Б.Баатар ганцаараа найруулах нь ээ. 

Б.Баатар цахим наадмыг ганцаараа найруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ