МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛЭЭР ШИНЭ ЭЛСЭЛТ АВНА

2021-06-25,   355

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулан хөгжүүлэх болсонтой холбогдуулан тус үйлдвэрийн газрын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ жилээс металлурги, металлын технологи мэргэжлээр шинэ элсэлт авч байна. Энэхүү мэргэжлийн сургалт Уралын их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрөөр явагдах юм. Өөрөөр хэлбэл оюутнууд хоёр жил Монголд, хоёр жил ОХУ-д суралцан хос дипломтой төгсөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, химийн хичээлээр өгөх бөгөөд босго оноо нь хоёр хичээлийн нэг нь 400, нөгөө нь 480-аас дээш байх бөгөөд ЭЕШ-ын онооноос хамаарч 100 хувь хүртэл төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх юм. Түүнээс гадна Засгийн газрын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн тус сургууль мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтандаа ч металлурги, ашигт малтмалын чиглэлийн сургалт оруулахаар төлөвлөжээ.
 

МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛЭЭР ШИНЭ ЭЛСЭЛТ АВНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 12:56:28
    рсиө: Хүрэлбаатараа мэдээ шаахаа болиоч. кккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 12:04:32
    БИ: Цагдаагийн эмбелем харагдахлаар айлаа шүү?тавих бичих юмаач олж ядах болж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 11:06:16
    bi: erguu gaj ******** tsaazalhiisan
Шинэ мэдээ