ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ, ТОГ, УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙГ ОН ДУУСТАЛ ХӨНГӨЛНӨ

2021-06-25,   481

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын 67.76 хувиар ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллахаар боллоо. Тэрээр, Ерөнхийлөгч болоод хамгийн анхны ажлаараа ҮАБЗ-ийг хуралдуулж, долдугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх зэрэг 4 асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү ҮАБЗ-ийн шинэ бүрэлдэхүүн анхын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөг, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болжээ. Засгийн газраас дараах шийдвэрийг гаргалаа. Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор, Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав
ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ, ТОГ, УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙГ ОН ДУУСТАЛ ХӨНГӨЛНӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ