“Приус 20”-той Туул голд живж байсан иргэдийг аварчээ

2021-06-28,   287

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд автомашинтай 3 хүн живж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газар ирсэн байна. 
 
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 очиход Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 26 настай эрэгтэй П -ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай Баянзүрх дүүргийн харьяат иргэн 26 настай эмэгтэй Б, 24 настай эмэгтэй Н нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн байна.

“Приус 20”-той Туул голд живж байсан иргэдийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ