3 настай хятад охин аавынхаа утсыг оролдож байгаад санамсаргүй байдлаар 100 аяга гоймон гэртээ захиалсан байжээ

2021-06-28,   478

Хятадын Жилин мужаас гаралтай 3 настай нэгэн охин санамсаргүй байдлаар 100 аяга гоймон захиалж аавынхаа гайхшралыг барсан явдал болжээ. Тэр шар буурцагны соустай нэг аяга гоймон захиалахыг хүссэн боловч санамсаргүй байдлаар хоёр 0 нэмээд дарчихсан аж. Энэ сарын 17-ны өдөр YouTube сувагт түүний аавын оруулсан бичлэгт 3 настай охины санамсаргүй дарсан захиалгын дагуу 100 аяга гоймон барьж ирж байгаа хүргэлтийн ажилтан бичигдэн үлджээ. 30 давхарт хүргэх захиалга авсан хүргэлтийн ажилтан бүх гоймонгоо хүргэхийн тулд хэд хэдэн удаа зөөх шаардлагатай болжээ. Sohu   Sohu Тус бичлэгт аав нь охиноосоо нэг аяга гоймон л захиалсан биз дээ гэж асуухад охин, “Би мэдэхгүй байна” гэж хэлж буй нь тод бичигдэн үлджээ. Үүний хариу болгож аав нь, “Мэдэхгүй байна гэнэ ээ? Хүргэлтийн ажилтан захиалгуудыг авч ирэх гэж ийм олон дахиж явж байгааг харахгүй байна уу?” хэмээн асуух ажээ. Хүргэлтийн ажилтан явсны дараа охин аавдаа, “Хоолоо идэцгээе” гэх нь сонстох аж. Аав нь охиндоо хариу болгон, “Чи өөрөө ид ээ, би явах хэрэгтэй байна” хэмээн охиндоо ийм их захиалга хүлээн авсандаа итгэхгүй байгаа өнгөөр хэлэхэд бяцхан охин, “Би танд өлсөж байна гэж хэлсэн шүү дээ” хэмээн гөжүүдлэн хариулна. Харин аав нь охиндоо ямар азаар дөрвөн 0 дарчихаагүй юм бол хэмээн гэрт нь багтах газаргүй болтлоо эгнүүлэн тавьсан гоймонгоо харангаа хариу өгч буй нь бичлэгт бичигджээ. Sohu Хятадын мэдээллийн нэгэн сайтын мэдээллэж буйгаар охины аав эхэндээ цахим захиалганд урамшуулал дагалдаж ирж байгаа юм байна гэж эндүүрсэн гэжээ. Хүргэлтийн ажилтан ч нэг хүн ийм хэмжээний захиалга хийсэн гэдэгт маш ихээр гайхсан гэдгээ ч илэрхийлжээ. Ийнхүү хүргэлтээр захиалсан гоймонгуудыг нь авч ирэх үед охины аав урамшуулал биш гэдгийг нь анзаарсан даруйдаа, “Яасан олон гоймон бэ? Юу болоод байгаа билээ?” хэмээн лавлаж асуусан аж. Улмаар тэрээр гар утсаа шалгах үед нийт 1,345 юанийн үнийн дүн бүхий захиалга хийгдсэн байжээ. Маш их хэмжээний захиалга хийсэн охин руугаа аав нь, “Чи хэдэн аяга гоймон идэх юм бэ?” гэж асуухад гурван настай охин нь, “Нэг аяга” хэмээн жуумалзан хариулж байв. -“Нэг аяга уу? Чи 100 аяга гоймон захиалчихсан байна шүү дээ. Бусдыг нь хэн идэх болж байна?” гэж аав нь лавлахад охин, -“Аав, ээж хоёр иднэ” хэмээн хариулж буй нь бичлэгт үлджээ. Үүнийг сонссон аав нь охиндоо хандаж, “Тэр аав, ээжээ олоорой, ийм их гоймонг хэдэн аав, ээж идэх болж байна аа?” хэмээх ажээ. Ийнхүү тэд гэр бүлээрээ хооллож дуусахад 100 гоймонгоос 92 нь үлдсэн бөгөөд тэднийг гэрийнхээ ойр орчмын цэвэрлэгч, үйлчлэгч нарт өдрийн хоол болгон бэлэглэжээ. 


3 настай хятад охин аавынхаа утсыг оролдож байгаад санамсаргүй байдлаар 100 аяга гоймон гэртээ захиалсан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 22:10:27
    Одгэрэл. Ж: Үнэхээр гэгээлэг оюунлаг хүн юм. Нүд жаал нээгдэх шиг боллоо. Жинхэнэ багш хүн ийм байдаг байх даа. Ийм гавьяатай хүнээ урамшуулаасай даа төр засаг минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 22:09:44
    Одгэрэл. Ж: Үнэхээр гэгээлэг оюунлаг хүн юм. Нүд жаал нээгдэх шиг боллоо. Жинхэнэ багш хүн ийм байдаг байх даа. Ийм гавьяатай хүнээ урамшуулаасай даа төр засаг минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 08:53:07
    2006 oni togsogch: oyutnuudtai 00-d tamhilangaa bainga onigoo yarij ogdog bj bilee. sain bagshdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 11:29:43
    oyu: Үнэхээр мундаг багш. энэ хүний хичээлдсууж энэ хүний үгийг сонссондоо одоо хүртэл талархдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 16:27:56
    А.Мөнхцэцэг : Эрхэм сайхан багшдаа ажлын өндөр амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 20:38:40
    Шавь Уранцэцэг: Үнэхээр мундаг багшдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 01:27:39
    Shavi Ochirbat: Alivaa zuiliig olon talaas ni harah setgelgeeg needeg bagsh daa. Bas l ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 12:03:45
    Шавь Б. Мэндбаяр: Манай багш их мундаг хүн яриа бүрийг нь сонсоод л суугаад баймаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 10:02:19
    Д Октябрь: Отгонбаяр хүү онцгой төрсөн хүү шүү дээ Цаг хугацааны шалгуураар үйлс бүтээл нь бүр тодрох болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 22:49:37
    Shavi: Bagshdaa amjilt hvsie ilvv ihiig hiij bvteegeerei mundag bagsh shv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 21:17:53
    К.Мурагүл: Багшдаа маш их баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 21:08:50
    Оюутан: Таны хичээлд сууж юмыг өөр өнцгөөс харах боломж, мэдлэг олгосонд талархлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 20:30:42
    Цэдэн-Иш : Мундаг багшаасаа үг сонсож явсандаа маш их баярладаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 16:29:16
    Сэржмаа: Мундаг багш шүү багшаараа маш их бахархаж явдагаа
Шинэ мэдээ