УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Юу болоод байгаа юм бэ. Чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байхад дундуур нь байнгын хороо хуралдаж ч байх шиг. Ном журмынхаа дагуу хуралдаанаа явуулмаар байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо зохицож амьдрахаас өөр аргагүй. Аж ахуйн нэгжүүдээ нээ. Хоолны газар, үйлчилгээний байгууллагуудаа зохих журмын дагуу ажиллуулах хэрэгтэй байна.
Т.Доржханд: Бид одоо цар тахалтай зохицож амьдрахаас өөр аргагүй ... |
|