Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр энэ сарын 15-нд “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан байна.
Улмаар энэ сарын 20-ны дөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн 47 настай эрэгтэй М -ыг эрэн хайхаар сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн байна.
Самар түүхээр гараад сураггүй болжээ |
|