Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан. Одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа. Э.Энхбат начин ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтэрт байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өнөөдөр цахим хуудастаа “Эхнэр хүүхдээ орхихгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ. Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч” хэмээн бичжээ.
Э.Энхбат начны эхнэр: Залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч |
|