Домог мэт яригдсан Ардын хувьсгалын 100 жил ой. Цар тахлын хүнд цаг үе ч 100 жилийн ойгоо цахимаар тэмдэглэнэ. Мөн тэгш ойг тохиолдуулан эрх баригчид Өршөөлийн хуулийг төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлд хэлэлцсэн байна. Эх сурвалжийн байдлаар энэ хууль нийт хоригдлын гуравны нэг суллагдах юм.
Тодруулбал, хөнгөн гэмт хэргүүдийг бүгдийг нь өршөөлд хамруулж, хүндэвтэр хэргийн 20 хувь нь суллагдаж мөн хүнд хэргийн 80 хувь нь дэглэм буурах, хүнд гэмт хэргүүдийн 0.5 хувь нь хүндэвтэр рүү орох юм байна.
Мөн Өршөөлийн хуулиар Зөрчлийн бүх хэргийг хаахаар төслийг боловсруулж байгаа аж. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих /14.7/, 2, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах /5.1/, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих /10.4/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих /5.4/, Танхайрах /5.2/, Тамхины хяналтын тухай хууль зөрчих /6.3/, зэрэг хуулийн заалтууд хамрагдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Өршөөлийн хуулиар нийт хоригдлуудын гуравны НЭГ нь суллагдана |
|