Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал хийсэн. Тэгвэл энэхүү жагсаалд оролцоод буцсан Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангийн хоёр алба хаагчаас коронавируст халдвар илэрсэн байна.
Говь-Алтай аймгийн Алтай сумын хувьд аймгийн төвөөс алслагдсан гэдэг утгаараа халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Одоогоор халдвартай хоёр алба хаагчид тусгаарлан эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. Мөн хавьтлуудыг тусгаарлажээ.
| Халдваргүй бүсээс ирж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын жагсаалд оролцсон 0214-р ангид коронавируст халдвар бүртгэгджээ |
|