"ЭМЧ НАР ЭНД ХҮРЭЭД СӨХӨРЧ, ЦӨХӨРСНӨӨ МЭДЭГДЭЖ БАЙНА

2021-06-30,   424

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Тэд “Эмч нар энд хүрээд хөрлөө” хэмээх үгийг уриа болгожээ.
 
Эмч, ажилтнууд “Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээх бичгүүдийг барьжээ.
 
Эмч, эмнэлгийн ажилтнууд сөхрөх гэж байна. Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цуглаж, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна.
 
Бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. 2000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна.

"ЭМЧ НАР ЭНД ХҮРЭЭД СӨХӨРЧ, ЦӨХӨРСНӨӨ МЭДЭГДЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 10:06:07
    Сайханбаяр:
Шинэ мэдээ