Ажилтнаа бейсболын цохиураар зодсон С.Батсүхийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2021-06-30,   446

"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболийн төмөр цохиураар цохиж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж багагүй шүүмжлэл дагуулсан.   Ажилчдынхаа өрөөнд яргалал үйлдсэн С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ахынхаа ивээлээр дарга болсон гэдгийг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Иймээс МИАТ-ын захирал Баттөр С.Батсүхэд үг хэлж чаддаггүй, түүний хууль бус, гэмт үйлдлийг нуун дарсаар ирсэн байдаг. Тэгвэл түүн хуулийн байгууллагаас ямар хариуцлага тооцсоныг тодрууллаа.
 
Шалгалтын явцад С.Батсүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн гэх 10 гаруй хохирогч гарч ирсэн бөгөөд хохирсон гэх ажилчдад шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдын хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаа янз бүр байгаа аж. Одоогоор тус асуудалтай холбогдуулан дарамтат өртсөн гэх 50 гаруй ажилчдаас тайлбар, мэдүүлэг аваад буй бөгөөд уг бичлэгийг анх цахимд байршуулсан иргэнийг эрэн хайж байгааг  гэнэ.
 
Мөн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр Хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Ажилтнаа бейсболын цохиураар зодсон С.Батсүхийг 100 мянган төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 16:04:19
    Зочин: Сайн зохиол байвал сайн кино болно. Манай залуу уран бүтээлчид одоо ойлгож байгаад баярлаж сууна.
Шинэ мэдээ