ПРОКУРОР: Бөх, харваачдыг өршөөвөл Үндсэн хууль зөрчинө

2021-06-30,   446

Өршөөлийн тухай хуулийг хэлэлцүүлж эхлээд байна. Хуулийн төсөлд эрхээ хасуулсан бөхчүүд болон харваачдыг нэг удаа өршөөлд хамруулах тухай заасан байгаа аж. 
 
Тэгвэл үүнтэй холбогдуула Х.Нямбаатар сайдад албан бичиг илгээжээ.
 
Тодруулбал, “Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2-т, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул хасах санал хүргүүлж байна” гэж бичжээ.

ПРОКУРОР: Бөх, харваачдыг өршөөвөл Үндсэн хууль зөрчинө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ