Цар тахлын хүнд үед цахим наадам зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар хэдхэн хоногийн өмнө гаргасан. Үүнийг дуучин УКА дэмжиж байгаагаа мэдэгдсэн байв.
Тодруулбал, УКА хэвлэлд Улсын баяр наадмыг цахимаар хийхийг дэмжиж “Улсын наадмыг хийх нь зүйтэй. Зайлшгүй тэмдэглэх ёстой баяр. Наадамд гар бие оролцож буйгаа нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэсэн юм.
Яг энэ мэдээллийнх нь дараагаас эхлэн түүний фэйсбүүк хуудсыг дагадаг 30 мянган гаруй дэмжигч нь UNFOLLOW хийж эсэргүүцлээ илэрхийлж эхлээ.
Түүний цахим хуудас өчигдөр 354.000 дагагчтай байсан бол одоо 324.000 болсон байна
Цахим наадмыг дэмжсэн Укагаас 30 гаруй мянган дэмжигч нь татгалзжээ |
|