Байшин шатаж, ДОЛООН настай хүү галд өртөж нас барлаа

2021-07-02,   408

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Байшин шатаж байна гэх дуудлага мэдээллийг дагуу Онцгой байдлын албаныхан очиход иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан байна. Галыг 1 цаг 19 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 7 настай С хүү өртөж нас барсан байна. Цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Байшин шатаж, ДОЛООН настай хүү галд өртөж нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ